12.23

Танилц Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх.

Монгол улсын ерөнхий сайдын зөвлөхийг өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 21-нд томиллоо. Уг  томилгоогоор Иргэний зориг ногоон намын нарийн бичгийн дарга Р.Булгамаа томилогдон ажиллахаар болсон байна.

Р. Булгамаа нь:

Иргэний Зориг Ногоон намын Төрийн байгуулалт Хууль зүйн Бодлогын асуудал хариуцсан  Нарийн бичгийн дарга
Иргэний Зориг Ногоон намын  БаянЗүрх дүүргийн Намын Хорооны дарга
Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын  арбитрч
Монголын Хуульчдын Холбооны  Сургалтын хорооны гишүүн, хуульч
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн,  өмгөөлөгч
Боловсролын Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Боловсролын Үндэсний шинжээч
Монголын Залуучуудын Холбооны Хууль эрх зүйн Хорооны дарга

 
Р.Булгамаа нь Иргэний Зориг намын Үндэсний хорооны гишүүн, БЗД-ийн намын хорооны дарга, Иргэний Зориг Ногоон намын Төрийн байгуулалт Хууль зүйн Бодлогын хорооны нарийн бичгийн дарга зэрэг намын сонгуульт ажлыг хариуцлагатай хийж байгаа залуу, ирээдүйтэй улс төрч эмэгтэй юм.
 
Сануулахад тэрбээр өнгөрсөн 9-р сард ИЗНН - д оноогдсон квотын дагуу БСШУЯ-ны дэд сайдаар ажиллахаар сонгогдож байсан байна.

Ж.Уранмандал