03.26

Элчин сайд Дэвид Воунсэнийг хүлээн авч уулзав

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин  сайд Дэвид Воусэнийг үүрэгт ажилдаа томилогдсонтой холбогдуулан Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Н.Энхболд “Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд 2014 оны 12 дугаар сард Австрали улсад айлчлан хоёр орны Батлан хамгаалах яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурж, яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг жил бүр амжилттай зохион байгуулж байна. Санамж бичгийн хүрээнд манай цэргийн алба хаагчид Австрали улсын Команд штабын коллежид 2015 оноос хойш суралцаж байна. 2006 оноос хойш олон улсын энхийг дэмжих сургууль болон өргөжсөн “Хааны эрэлд” сургуульд Австрали улсын Зэвсэгт хүчнээс тогтмол оролцуулж, харилцах туршлага судлах боломж олгож байгаад талархал илэрхийлье” хэмээн онцлоод цаашид хоёр улс энхийг дэмжих, хамтарсан сургууль, цэргийн эмнэлэг зэрэг олон чиглэлээрх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай санал солилцсон юм. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага судлах сонирхлоо сайд Н.Энхболд илэрхийлж байв. Элчин сайд Дэвид Воусэн хоёр улсын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцааг хөгжүүлэхэд бүх талаас нь анхаарч ажиллана хэмээн  төгсгөлд нь онцлов. Уулзалтад БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Э.Гансүх хамт оролцсон юм.