03.05

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр хуралдах байсан ч хойшиллоо. Учир нь өнөөдрийн хуралдааны ирц хүрээгүй тул ийнхүү хойшилсон юм. Өнөөдрийн хуралдаанаар олон улсын, нэн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн талаар зөвшилцөхөөс гадна “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсохоор төлөвлөж байжээ. 

  УИХ-ын дарга 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 57 тоот захирамж гарган “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байдаг.