12.17

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр, сууриа нэгтгэнэ.
Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор ХХААХҮ-ийн сайдыг томилох, ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах асуудал багтсан байна. МөнАшигт малтмалын тухай, Нотариатын тухай,Эрүүл мэндийн тухай,Сэргээгдэх эрчим хүчний тухайхуульд нэмэлт өөрчлөлт оруулах,Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.