10.30

Ц.Элбэгдорж Дэлхийн бодлогын 11 дэх удаагийн чуулга уулзалтад оролцлоо

Дэлхийн Бодлогын Хурал (World Policy Conference WPC) нь бие даасан байгууллага бөгөөд Дэлхийн улс орнуудын засаглалын бүх талыг сайжруулах зорилготойгоор 2008 онд үүсгэн байгуулагдсан юм.

Энэхүү нэр хүндтэй хуралд манай улсаас өмнө нь 2008 онд оролцож байжээ.
2018 оны 10 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Мароко улсын Рабат хотноо зохион байгуулагдсан Дэлхийн бодлогын 11 дэх удаагийн чуулга уулзалтанд Монгол улсын 4 дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Бодлогын хорооны гишүүн"-ийн хувиар оролцож Олон Улсын харилцаанд тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлэн үг хэлжээ.

Дэлхийн бодлогын 11 дэх чуулга уулзалтанд 80 гаруй орны төрийн дээд түвшний бодлого тодорхойлогчид, эрдэмтэд судлаачид оролцож олон улсын өмнө тулгамдаж буй бүхий л асуудлаар санал бодлоо хуваалцдаг чухал ач холбогдолтой хурал юм.

У.Маргад