05.11

О.Баасанхүү: 50 мянган хүнийг ажлыг байртай болгохгүй бол энэ улстөржилт чинь явахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Та нарыг 65-уулаа гарч ирээд их зүйл хийх болов уу гэж бодсон юм. Арьс шир, шатахууны, гангын гээд. Нэг үйлдвэртээ 10 мянган ажлын байртай.  2020 он хүртэл ямар хоёр үйлдвэр барих вэ? Газрын тосны үйлдвэр юу болсон бэ? Зөвхөн Монголдоо ногоо идэх юу болсон. 50 мянган хүнийг ажлыг байртай болгохгүй бол энэ улстөржилт чинь явахгүй. Ажилтай, орлоготой байвал улс төр хамаагүй. Ажлын байртай болгохын тулд хэдэн сарын хэдэнд  ямар үйлдвэр нээх гэж байна. Бид төмөр зам ярьдаг. Өмнөх Засгийн газраа огцруулаад та нар юу хийсэн бэ? Сувилагчдын цалинг яагаад нэмэхгүй байна вэ" хэмээсэн юм.