05.04

Г.Занданшатар: Шонхор хилээр гаргасан нь 3-4 жилийн өмнөх ЗГ-ын үед болсон асуудал шиг байна лээ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувуу хууль бусаар хил гаргасан тухай асуудлыг байнгын хорооны хуралдааны үеэр дэлгэж, салбарын сайд Н.Цэрэнбатыг “Ажлаа хий” хэмээн шаардлага тавьсан.

Энэ “нууц тогтоол”-ын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас тодруулахад, Шонхор шувуу хууль бусаар хил гаргасантай холбоотой асуудлыг бид мэдэхгүй. Өмнөх Засгийн газрын үед буюу 3-4 жил өмнө болсон асуудал юм шиг байна лээ”  гэв.