04.13

“NUM PARLIAMENT” буюу оюутны парламентын анхны загвар хуралдаан зохион байгуулна

Өнөөдөр болох үйл явдлууд:
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Улаанбаатар чуулгын байранд “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг болно.

10.00 цагт Төрийн ордонд МУИС болон УИХ-ын Тамгын газар хамтран “NUM PARLIAMENT” буюу оюутны парламентын анхны загвар хуралдаан зохион байгуулна.

14.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүний хаяг, шошгоны стандартын талаар сургалт зохион байгуулна.

18.30 цагт Улаанбаатар зочид буудалд философич С.Молор-Эрдэнийн "Тэгш эрх, тэгш боломж" шинэ номын танилцуулга болно.

МҮЭСТО-нд "Боловсролын супермаркет-2018" эхэлнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Хөдөлмөрийн үндэсний сан”-гаас шүүгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Японы эрдэмтэд 30 жилийн судалгааны үр дүнд бүтээсэн эрчим хүчний эх үүсвэрийн шинэ төхөөрөмжөө танилцуулна.

12.00 цагт Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаялт зарлах талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Цаст цагаан Алтай” төрийн бус шинэ технологи, шинжлэх ухааны нээлтийн талаар мэдээлэл хийнэ.