03.30

ХОМ: Төрийн өндөрлөгүүдийн хөрөнгө орлого хэрхэн өөрчлөгдөв

АТГ-аас өчигдөр төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг нийтэд ил зарлалаа. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,  УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хөрөнгө орлогын мэдүүлэг хэрхэн өөрлөгдсөнийг хүргэж байна. 

Ерөнхийлөгч 12 сая төгрөгөөг үнэлэгдэх нэг адуутай

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жилийн орлогоо 19 сая төгрөг, гэр бүлийн орлого 24 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн ХОМ-тэй харьцуулбал жилийн орлого нь 111 саяар, гэр бүлийн орлого нь 7 саяар буурсан байгаа юм. Тэрбээр өнгөрсөн жил ХОМ-ээ мэдүүлэхдээ жилийн орлого 130 сая, гэр бүлийн орлого 31 сая хэмээн мэдүүлж байсан аж. Харин 912 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууц, 282 сая төгрөгийн үнэтэй “LEXUS-570” машин, 12 сая төгрөгийн нэг адуу, 35 сая төгрөгийн үнэт эдлэл, 3 сая төгрөгийн хадгаламж нь хэвээрээ байгаа аж. 
Авлага, зээл өргүй. “Баялгийн хувь” ХК, “Женко тур бюро” ХК, “Женко тур бюро” ХК, “Түмэнхишигтэн” ХХК, ХИД ХХК, “Вэбсофт” ХХК, “Талх чихэр” ХК, “Баянгол зочид буудал” ХК, “Ай номадик” ХХК, Эрдэнэс таван толгой, “Наран баянбүрд” хоршоо, И”х Монгол чага интернэшнл” ХХК, “Баян-Исгрийт” ХХК, “Өүпэнспейс” ХХК, “Мах-Импэкс” ХК, “Ардчилал” сонинд хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

УИХ-ын дарга М.Энхболдын орлого өсчээ
УИХ-ын дарга М.Энхболдын орлого 27 сая төгрөгөөр өссөн ч гэр бүлийн орлогын нийт дүн 50 сая төгрөгөөр буурчээ. Тэрбээр жилийн өмнөх ХОМ-тээ хоёр орон сууцтай гэсэн бол энэ удаад орон сууцных тоо нэгээр нэмэгдсэн. 900 сая төгрөгөөр үнэлэгдэх адуун сүрэг нь хэвээрээ байгаа. 597 сая 44 мянган төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөний үлдэгдэлтэй. Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт, хувьцаа, ногдол хувьд нь өөрчлөлт ороогүй гэсэн байна.

Ерөнхий сайд нэг ч малгүй
Өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийн жилийн орлого 15 сая төгрөгөөр нэмэгдэж, 134 сая болсон бол гэр бүлийн орлого 2.7 сая төгрөг хэвээрээ байна. Засгийн газрын тэргүүн адуу малгүй бөгөөд “Harley Davidson”, Lexus-570”, “Mercedes Benz” зэрэг нийт 284 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл нэг тэрбум 756 сая төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөний данстай.