02.05

Сайд Д.Сарангэрэл зөвлөхүүдийн зөвлөлөө мэргэжлийн шилдгүүдээр бүрдүүлээ

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон бусад холбогдох журмыг үндэслэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зөвлөхүүдийн зөвлөлөө шинээр томилов. Үүнд:

Г.Цагаанхүү Монгол улсын хүний гавьяат эмч, Ардын багш, АУ-ны доктор, профессор,академич, АШУҮИС-ийн Мэдрэл судлалын  тэнхимийн зөвлөх, Монгол улсын зөвлөх эмч, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн
Д.Малчинхүү МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭМЧ, АРДЫН ЭМЧ,АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЭМЯ-ны Хүүхдийн Анагаахын Мэргэжлийн Салбар Зөвлөлийн гишүүн
Б.Үйлст Монгол улсын хүний гавьяат эмч, Клиникийн профессор, Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч, Эх барих эмэгтэйчүүдийн хувийн эмч нарын салбар нийгэмлэг, “Гурван гал” эмнэлгийн зөвлөх эмч
С.Сонин Монголын Анагаах ухааны академийн гишүүн, профессор,  ЭМЯ, Анхан шатны тусламжийн салбар зөвлөл, Ерөнхий мэргэжлийн салбар зөвлөлийн дарга
О.Сэргэлэн Хүний гавьяат эмч, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор.
Б.Батсэрээдэнэ Анагаах ухааны доктор, профессор, Этүгэн их сургуулийн ректор,
Д.Даваадорж, АУ-ны доктор, дэд профессор Монголын гастроэнтерлогийн холбооны ерөнхийлөгч,
Д.Гончигсүрэн Анагаах ухааны доктор, Профессор, Гранд Мед Эмнэлгийн Хөгжлийн бодлого эрхэлсэн орлогч дарга, Монголын Радиологийн Нийгэмлэгийн тэргүүн
Б.Ганбат АУ-ны доктор, дэд профессор, ДЭМБ-ын халдварт бус өвчний хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцооллын зөвлөх, 
Д.Мягмар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга  нар тус тус багтаж байна.