02.05

Намын бүлгүүд хуралдана

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд хуралдана. Тодруулбал,

- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд хуралдах юм. 

УИХ дахь АН-ын бүлэг 10.00 цагаас хуралдаж, хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Харин МАН-ын бүлэг хэдэд хуралдах нь одоогоор тодорхойгүй байна.