01.11

Сангийн яам, БСШУСЯ-ны ТНБД нарыг сонгон шалгаруулна

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад 100 хоногоо үзэх гэж байна. Гэвч өнөөдрийн байдлаар хоёр яамны ТНБД нарын суудал эзгүй байгаа. Тодруулбал, Сангийн яам, БСШУСЯ-ны ТНБД нарыг чөлөөлсөн ч өнөөдрийг хүртэл орны хүн нь томилогдоогүй байгаа юм. 

Харин тус хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах хүсэлтийг Засгийн газар Төрийн албаны зөвлөлд ирүүлжээ.

Тодруулбал, сонгон шалгаруулалтыг ирэх хоёрдугаар сарын 5-нд хийх юм байна.