01.10

АН-ын бүлгээс УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ гэв

УИХ дахь АН-ын бүлгээс  мэдээлэл хийлээ.  АН-ын  бүлэг УИХ, Засгийн газарт татварыг нэмэлтыг эргэн харж,  агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг шуурхай шийдвэрийг шаардсан  мэдэгдэл хүргүүлэхээр болсон байна. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ “Агаарын бохирдлын улмаас хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амь насанд халдаж байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Өмнө нь АН-аас хэрэгжүүлж байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж, гэр хорооллын шөнийн тарифыг тэглэсэн хугацааг уртасгахыг шаардаж байна.  Амлалтаасаа ухарсан УИХ-ыг тараах хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ” гэлээ.
 
Уг шаардлагыг хариуг хоёрдугаар сарын 1-ний дотор авах бөгөөд шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэлээ.