10.12

Бүлгийн хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ


МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа болон бусад гишүүд бүлгийн хуралдааны талаар мэдээлэл өглөө. Бүлгийн хуралдаанаар сайд нарт нэр дэвшиж буй 14 хүнийг 100 хувийн саналаар дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх санал, АТГ-т сайд нарын мэдээллийг хүргүүлж байгаа юм байна. Хэрэв АТГ-аас хариу ирсэн тохиолдолд УИХ-д сайд нарыг өргөн барьж, өнөөдөр, маргаашдаа Засгийн газраа бүрдүүлнэ гэлээ.