10.10

М.Энхболдын шуналыг У.Хүрэлсүхийн “төмөр нударга” дарж чадах уу


МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын 30 гишүүнээ дагуулан чуулган хаяж,  Засгийн газраа барьцаалаад байна. Өр зээл нэхэгдэх, зуд турхан болох, өвлжилтийн бэлтгэл ажил М.Энхболдод түй ч хамаагүй бөгөөд өөрийнхөө хүмүүсийг сайдын суудалд л зүтгүүлж, эрх мэдэлд хүрч байвал бусад нь хамаагүй гэж тооцсон бололтой. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдох үед чуулганы хуралдаан хаяж гарч гүйсэн Ө.Энхтүвшин “Засгийн газрыг бүрдүүлэхэд зөвшилцөл хэрэгтэй гэж ичиж улаахгүйгээр мэдэгдсэн. Д.Оюунхорол “Улс төр бол сүргийн тоглолт” гэж  мэдэгдсэн. Өнөөдөр эдгээр нөхөд Засгийн газарт орох гэж өөрийнхөө намаас томилогдсон Ерөнхий сайдаа “шантаачлан” Засгийн газарт өөрийнхөө 6 сайдын шахахаар тохирчээ.

Гэвч 60 тэрбумтаны загалмайлсан эцэг М.Энхболдын санал болгож байгаа сайд нарын нэрийг У.Хүрэлсүх хүлээж авахаас эрс татгалзаж байна. Учир нь М.Энхболд цэргийн алба ч хааж үзээгүй Н.Цэрэнбатыг Батлан хамгаалахын сайд,  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг  Монгол Улсын Шадар сайд,  О.Содбилэгийг  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Ц.Цогзолмааг  БСШУС-ын сайд,  Ж.Бат-Эрдэнийг  Зам, тээвэр хөгжлийн сайд,  Х.Баделханыг Барилга хот байгуулалтын сайдаар томилуулахаар нэр дэвшүүлжээ. М.Энхболдын нэр дэвшүүлсэн сайд нарын тавин хувь нв асар их хөрөнгө мөнгөтэй нөхдүүд багтаж байгаа нь бас л албан тушаалын наймаа хийчихлээ гэдэг хардлагыг төрүүлэв. Тухайлбал “УВС” хүнс компанийн эзэн Н.Цэрэнбатыг Батлан хамгаалахын сайдаар томилуулах гэж М.Энхболд зүтгэж байх юм. 

Гэтэл хүнсний үйлдвэрт ажиллаж байсан, архи спиртний тухай л өргөн дэлгэр мэдлэгтэй Н.Цэрэнбат нь ядаж цэргийн алба ч хааж үзээгүй байх жишээтэй. Монголын хамаг  баялгийг гартаа оруулсан  “MCS”-ийн Л.Энх-Амгаланг Шадар сайдад нэр дэвшүүлжээ. Үүнээс гадна ил далд баахан уул уурхайн компанитай, ашиг сонирхолын асар их зөрчилтэй О.Содбилэгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад зүтгүүлж сууна. Тэр ч бүү хэл Барилга хот байгуулалтын сайдаар томилуулахаар нэр дэвшүүлээд байгаа  Х.Баделхан нь зам гүүрийн инженер л мэргэжилтэй. Замын “Жол” нэртэй хувийн компаниараа дамжуулан асар их хэмжээний зам барилга, эрчим хүчний тендерүүдийг авсан гэдэг хэл ам бас л дагаж байна.

М.Энхболдын сайдад зүтгүүлсэн эдгээр хүмүүс иргэдэд ч эрх баригчдад ч таалагдсангүй. Парламентад сөрөг хүчин болж суугаа АН-ынхан хэвлэлийн хурал зарлаж, дан дээлтэй, ашиг сонирхолын зөрчилгүй, элдэв авилгын хэрэгт нэр холбогдоогүй хүмүүсийг Засгийн газарт оруулж ирэхийг шаардаж эхлэв. М.Энхболдын санал болгож байгаа 6 сайд зургуулаа давхар дээлтэй, ашиг сонирхолын зөрчилтэй байгаа нь бүүр ч анхаарал татаж байна. МАН-ын дарга М.Энхболд тэнэг хүн биш. Тэрээр У.Хүрэлсүхийг дахин унагаах, өөрийнхөө хүнийг Ерөнхий сайдаар томилуулж, алдагдсан эрх мэдлээ эргүүлэн олж авахын тулд зориуд дээрх 6 хүнийг нэр дэвшүүлж байж ч магадгүй юм. М.Энхболдын энэ хүсэл шуналыг У.Хүрэлсүхийн “төмөр нударга” дарж чадах эсэхийг харах л үлдлээ.

Эх сурвалж: http://www.shudarga.mn/news/24494.html