10.09

Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хурал хийлээ


УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.09/ 10:00 цагаас өргөтгөсөн хурал хийлээ. Хуралдаанд орон тооны бус зөвлөхүүд оролцож:

• Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 
• Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл
• Бусад

асуудлын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцон түр завсарлалаа. Энэ асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш үргэлжлүүлэн хуралдаж, хурлын дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулна.