08.24

УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг дахин шалгахаар боллоо

 

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэг үйлдсэн хэргээр шалгагдсан. Нийслэлийн прокуророос Д.Гантулгад холбогдох асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Харин энэ шийдвэрийг  Улсын ерөнхий прокурорын газраас хянасан байна.  

Иргэн Ч.Наранзаяагийн гомдлоор Улсын ерөнхий прокурорын газраас хэргийг хянаад, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг хүчингүй болгожээ. Тэгээд хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж, хэргийг хүргүүллээ.