08.23

Ц.Гарамжав: Сайд болно гэсэн бодолгүйгээр гарын үсэг зурсан

 

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал гаргаад байгаа билээ. Тэдгээр гишүүдийн нэг нь Ц.Гарамжав. Тэрбээр дараах байр суурийг илэрхийллээ.

 

- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналд яагаад гарын үсэг зурах болов?

“Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг долоо хоногийн дотор Төсвийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргана. Үүнээс 14 хоногийн дотор УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой. Манай нам дараалласан хоёр сонгуульд ялагдал хүлээлээ. МАН амлалтаа биелүүлэхгүй байгаа нь үүнээс  харагдсан. Ард түмэн хамгийн том шүүгч байдаг. Тиймээс бидэнд дүнгээ тавьсан.  Засаг төр өөрсдийн амласан хөтөлбөрийн хэмжээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж яадахгүй байгаа нь харагдсан байгаа учраас бодлогоо шинэчлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн.


- “Монполимет” компанийг Засгийн газар дэмжихгүй байна. Тиймээс би гарын үсгээ зурна” гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар?


- Өргөн барьсан гишүүдийн эсрэг янз янзын мэдээлэл их явуулж байна. Үүнд ганц нэг хүний хувийн бизнес ерөөсөө хамаагүй. Ер нь нийт ард иргэд, улсынхаа эрх ашгийг хамгаалах, бодох цаг болсон.


- Таны дараагийн Засгийн газарт албан тушаал авна гэж яригдаад байгаа?


- Би ямар нэгэн албан тушаал бодож энэ албан бичигт гарын үсэг зураагүй. Албан тушаал надад хэрэггүй. Үнэхээр шаардлагатай бол л хийнэ. Ер нь хувийн эрх ашгийн үүднээс  энэ асуудалд хандсан хүн эдгээр гарын үсэг зурсан хүмүүсийн дотор нэг ч байхгүй. Бүгд л улс орныхоо төлөө санаа зовсон хүмүүс. Манай намд улс орноо боддог гишүүд байгаад баяртай байна.


- Тэгэхээр та сайд болохгүй гэсэн үг үү?


- Би тийм бодолгүйгээр гарын үсэг зурсан.

 

Эх сурвалж: 24tsag.mn