08.23

Засгийн газрыг огцруулах бичигт УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зуржээ

УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн одоогийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрох ёстой гэж үзэж гарын үсэг цуглуулсан билээ.  МАН-ын бүлгийн 65 гишүүний 33 нь энэ үйл явцыг дэмжиж байгаа талаар талаарх мэдээлэл байсан ч Засгийн газрыг огцруулах бичигт УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зурсан гэдгийг дөнгөж сая Т.Аюурсайхан мэдэгдлээ.

 Тэрбээр “УИХ-ын гишүүд албан ёсоор Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал тавьж байна. Ж.Эрдэнэбат Анх томилогдсон цагаасаа хэд хэдэн хууль зөрчсөн. Үйл ажиллагаа нь Монгол Улсын нийт ард түмний эрх ашигт нийцээгүй. Цөөн хэдэн хүний эрх ашгийг хамгаалсан. Алдаа, эргэж буцсан шийдвэрүүд их гаргасан.  Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар монголын ард түмэн Засгийн газрын үйл ажиллагаанд дүнгээ тавьсан. Тиймээс бид огцруулах санал гаргаж албан ёсоор тавьж байна. Одоогоор УИХ-ын дарга М. Энхболд байхгүй байна. Тиймээс бид УИх-ын дэд дарга Я.Санжмятавд саналаа өгнө. УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зурсан. Мөн нэлээд олон гишүүн бидний байр суурийг дэмжиж байгаа” гэлээ.  

 

Эх сурвалж: 24tsag.mn