07.07

Бүртгэлийн цагаан хуудас олгохгүй


Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт өнөө өглөө 07.00 цагт эхэллээ.  Эхний санал хураалтаар саналаа өгөөд гарсан иргэдэд бүртгэлийн хуудас олгож байсан ч зарим иргэн бүртгэлийн хуудсаа 100 хүртэл мянган төгрөгөөр худалдаж байна гэсэн гомдлыг улс төрийн намын ажиглагчид Сонгуулийн ерөнхий хороонд гаргажээ. Улмаар хоёр дахь санал хураалтаар бүртгэлийн хуудас олгохгүй байх шийдвэр гаргасан талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.