06.28

Дахин санал хураалтыг ирэх сарын 7-нд явуулахаар боллоо


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг долоодугаар сарын 7-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 
Өмнө нь СЕХ дахин санал хураалтыг долоодугаар сарын 9-нд зохион байгуулахаар тов зарлаад байсан. Гэвч АН болон бусад нам эвсэл, иргэд олон нийт уг шийдвэрийг эсэргүүцэн, санал хураалт зохион байгуулах хугацааг наашлуулж, ажлын өдөр болгох саналыг дэвшүүлж байв. 
Тэгвэл СЕХ өнөөдөр дахин хуралдаж, ийнхүү хугацааг 7-ны өдөр болголоо.