06.05

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ


Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу зургадугаар сарын 6-ны өдөр буюу маргааш албан ёсоор эхлэх гэж байна. Нэр дэвшигчид 18 хоногийн турш сонгогчдод мөриийн хөтөлбөрөө танилцуулах юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар гэсэн гурван нэр дэвшигч өрсөлдөнө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-ны өдөр болох бол гадаадад байгаа  монголчуудын саналыг энэ сарын 10-11-ний өдөр авах юм.