07.28

Олон улсын физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагчидтай уулзав


УИХ-ын гишүүн А.Ундраа өнөөдөр Олон Улсын физикийн 47 дахь удаагийн олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Тус олимпиад энэ сарын 11-17-ны өдрүүдэд Швейцарийн Цюрих хотноо зохион байгуулагдсан бөгөөд 90 орны шилдэг 450 сурагч оюун ухаанаа сорьж, уралдсан байна.

Манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон Хасгэрэлийн Цэрэнчимэг мөнгөн медаль, Лхагвадоржийн Дөлгөөн, Луубаатарын Оюунтөгс, Эрдэнэчулууны Гарьд нар хүрэл медалийн эзэд болсон юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.