06.07

Өмнөговь: Өмнийн говь цэнхэртэх магадлал өндөр

Өмнөговь аймаг энэ удаа хоёр мандаттай. 22 дугаар тойрог: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1, 2, 5, 8 дугаар баг, Цагаанбулаг, Хүрмэн, Баяндалай, Ноён, Сэврэй, Гурвантэс, Булган, Мандал-Овоо, Ханхонгор сум.
 

Б.Бадраа VS Н.Амарзаяа


УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт АН-аас Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, МАН Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга асан Н.Амарзаяа нар дэвшжээ. Б.Бадраагийн хувьд,  дөрвөн жил аймагтаа Засаг дарга хийсэн, өмнө нь УИХ-ын сонгуульд нэр дэвшин, бие халаалтаа хийчихсэн нэгэн. Харин түүний өрсөлдөгч Н.Амарзаяагийн хувьд Өмнөговь аймгийн МАН-ын хороог хэсэг хугацаанд удирдсан гэхээс өөрөөр онцлох юмгүй нэгэн учраас энэ тойрогт хүч тэнцвэргүй тулаан болох шинжтэй. Дарин дээр давс гэгчээр МАХН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэ Н.Амарзаяагийн саналаас хуваалцах магадлал өндөр учраас МАН энэ удаа 22 дугаар тойргийг АН-д бэлэглэчихэж гэх яриа хэдийнэ гараад байгаа билээ. Өмнөговь аймагт АН хүчтэй бөгөөд сүүлийн дөрвөн жилд засаглалаа тогтоосон гэлцэх юм билээ. Б.Бадраагийн хувьд хийсэн бүтээсэн хэлсэн ярьсан арвинтай учир ялна гэдэгтээ бардам байгаа бололтой. 

“Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ VS Л.Энхболд


23 дугаар тойрог: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3, 4, 6 дугаар баг, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Номгон сум.
УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт АН-аас УИХ-ын гишүүн, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, МАН-аас Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Л.Энхболд, МАХН-аас цахим ертөнцийн “од”, алдарт гүйгч Б.Буджаргал нар өрсөлдөхөөр болжээ. “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн хувьд Батлан хамгаалахын сайдаар хүртэл ажиллаад амжсан нэгэн. Эцгийнхээ нэрээр бус “Ажнай” гэх компаниар овоглодог бийлэгжүү эрхмийн хажууд Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Л.Энхболд жул өрсөлдөгч байх нь ойлгомжтой.  Түүний хувьд  2008 онд УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан юм билээ. Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргын албыг нэг хэсэгтээ хашиж байсан аж. Тэгвэл дээрх хоёр нэр дэвшигчтэй өрсөлдөх эрхийг 72 цаг өлсөн байж олж авсан хүн бол Б.Буджаргал. Дэлхий тойрон гүйж явсан энэ залуу гэнэтхэн л МАХН-д элсэж, Н.Энхбаяртай Үндэсний цэцэрлэгт хамт гүйх болсон.

Үргэлжлэлийг