Хаянгаа. БОЛОРЧУЛУУН

УИХ-ын гишүүн

04.11

Хуулийн өөрчлөлтийг эхнээс нь дэмжээгүй

“Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөн ширүүсэх зуур Гацууртын ордыг ашиглах хуулийн төслийг УИХ, засгийн газарт буцаалаа. Эрх баригчид ийнхүү нэг гараараа Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмыг батлав
-Хуулийн өөрчлөлтийг юу гэж үзэж байна?

Голын эргээс 200 метрт ашигт малтмал олборлож болохоор заагласныг би бага байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл гол гэдэг маань доогуураа хүний судастай л адил холбоотой шүү дээ. Тэгэхээр 200 метрт ухсан, 10 метрт ухсан нь дүндээ дүн. Ямар үндэслэлээр 200 метр гэсэн нь ойлгомжгүй байгаа юм.

Өмнө нь 400- 500 метрт гэсэн тоо хэмжээ яригдаж байсан. Бид ашигт малтмалын үйл ажиллагааг гол мөрний урсац бүрэлдэх эхээс аль болох холхон байлгая гэж хэлж ирсэн. Тиймээс би хувьдаа хуулийн өөрчлөлтийг эхнээс нь дэмжээгүй.