Логийн. ЦОГ

УИХ-ын гишүүн

04.09

Л.Цог: Х.Тэмүүжин чи бол шоронд байх ёстой хүн шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ үеэр чуулганы танхимд гишүүдийн дунд ширүүхэн маргаан болсон юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Цог, Х.Тэмүүжин нарын эсрэг байр суурьтай байсан бөгөөд Л.Цог гишүүн “25 жил яваад ирсэн тогтолцоог энэ хүүхэд ирээд самарч байна. Чамаар тайлбарлуулахгүй. Чи бол шоронд байх ёстой хүн шүү” гэх мэтээр хараалын үгээр бие биеэ дайрсан байна. Ингээд Үндсэн хуулийн цэцээс маргааныг шийдвэрлэсэн зургаан хуулиас УИХ-ын тухай хуулийн 14.5 дахь заалт Үндсэн хуулийн 26.6 дахь заалтыг зөрчсөн, Онц байдлын тухай хуулийн 5.2 дахь заалт Үндсэн хуулийн 27.6 дахь заалтыг зөрчсөн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.