Логийн. ЦОГ

УИХ-ын гишүүн

04.02

Намуудын төлөөлөл Л.Цогтой уулзав

УИХ-ын дэд дарга Л.Цог УИХ-д суудалгүй намуудын төлөөллийг өнөөдөр  хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хамуг Монгол хөдөлмөрийн нам, Монголын либерал намын удирдлагууд  оролцсон юм. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Цог Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудад оруулах өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр Монголын парламентыг сонгодог хэлбэрт оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодгийг болих, Улсын Их Хурал хоёр танхимтай байх зэрэг 15 асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлт оруулахаар санал өгсөн тухайгаа дуулгасан. Мөн намын бүтэц ямар байх, намууд хатуу гишүүнчлэлтэй байх эсэх УИХ-д суудалтай намуудыг төрөөс санхүүжүүлдэг болох зэрэг өөрчлөлтийг Улс төрийн намын тухай хуулинд оруулахаар санал өгсөн хэмээн онцолж байсан юм.

Мөн сонгуулийн хуулийн хүрээнд 48:28 буюу можаритор, пропорцианаль тогтолцоогоо хадгалах, саналын хуудсыг автомат машинаар тоолох ч давхар гараар тоолох ёстой гэсэн асуудал яригдаж, энэ нь нэлээн маргаантай байна гэх мэдээллийг өгч байлаа.

Харин намын төлөөллүүд хатуухан байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал Монголын ногоон намын арга О.Бум-Ялагч  Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа бүхэлд нь бус зөвхөн дордуулсан долоон өөрчлөлтийн хүрээнд өөрчлөлт хийх ёстой гэдгийг хэлж байлаа.

Үүнээс гадна УИХ тарах цаг нь болсон, үүнийг манлайлаад УИХ-ын дэд дарга Л.Цог, Г.Уянга, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар УИХ-ын гишүүнээсээ татгалзах ёстой хэмээж байсан юм. Харин  Монголын либерал намын дарга н.Амгаланбаатар ээлжит бус сонгууль зарлаж, улс орны асуудлыг шийдэх ёстойг дуулгалаа. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр УИХ-ын гишүүд сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн гэж байлаа.a